Тав тухыг эрхэмлэв

Өрөөнүүд

Deluxe өрөө

Сайтар тохижуулсан цэлгэр өрөө таныг угтах болно. Сайн чанарын цагаан хэрэглэл зөөлөн дэр бүхий өргөн ор нь энэ өрөөний гол хэсэг бөгөөд амтат хоол, байгалийн сайхныг мэдэрсний дараа тухтай нойрсоход чинь тусална.

Deluxe давхар өрөө

Таны тав тухтай байдлыг хангах үүднээс Deluxe давхар өрөө нь хавтгай дэлгэцтэй зурагт, мини хөргөгч, шүршүүр, шинэхэн алчуур бүхий ариун цэврийн өрөө зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Та Горхи – Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт байгальд өдөр тутмын амьдралын үймээнээс ангижрахыг хүсвэл Жуулчин Тэрэлж Ресортын Deluxe давхар өрөө нь тайван, тав тухтай орчинг санал болгож байна.

Deluxe гэр

Горхи – Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах Жуулчин Тэрэлж Ресортын гурван ортой люкс гэрт тавтай морил.

Уламжлалт хийцийг орчин үеийн технологитой хослуулан бүтээсэн цэлгэр гэр нь танд тухлаг орчинг санал болгож байна. Сайн чанарын матрас, цагаан хэрэглэл бүхий тухлаг ор, гэр дотор байрлах шүршүүр бүхий ариун цэврийн өрөө зэрэг нь таны сэтгэлд бүрэн нийцэх болно.